Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд
Б.Баярсайхан Ишикава, Тояма мужид айлчиллаа
2025.5.27-28
5-р сарын 27, 28-ны өдрүүдэд Монгол Улсаас Япон Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Баярсайханыг хүлээн авч, Ишикава болон Тояма мужид хүндэтгэлийн уулзалт, аж ахуйн нэгжүүдийн үзлэгийг зохион байгууллаа.
5-р сарын 28-ны өглөө Тояма дахь Монгол Улсын хүндэт консулын газрын Каназава салбар оффист Япон улсын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Одакэ Кай-тэй уулзаж, Монгол, Японы боловсрол, аж үйлдвэр, гамшгийн менежмент, спорт, соёлын харилцааны талаар өргөн хүрээтэй, үнэ цэнэтэй санал солилцов.
Ишикава мужид Хасэ Хироши захирагч, Тояма мужид Курахори Юичи дэд захирагчтай уулзаж, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, ашигт малтмал, спорт, хүний нөөцийн салбарт Монголтой хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.
Хокурику бүс нутгийн гурван муж болон Монголын тодорхой бүс нутгуудтай хамтран ажиллах санаачилга мөн хэлэлцэгдэв.
Мөн Комацү компанийн Авазү үйлдвэр, Лийд Кемикал компани, MERF компанийн үйл ажиллагаатай танилцаж, барилгын техник, эмийн үйлдвэрлэл, зэс боловсруулах чиглэлээр Монголд технологи нэвтрүүлэх болон хамтын ажиллагааны талаар тодорхой хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэхүү хоёр өдөр үр дүнтэй, Монгол болон Хокурику бүс нутгийн ирээдүйг холбосон чухал уулзалтууд болсныг та бүхэндээ тайлагнаж байна.
Цаашид ч дипломат харилцаа, эдийн засаг, соёлын салбарт гүүр болон ажиллахыг зорин, та бүхэнтэй хамтран ажилласаар байх болно.